долоо хоног тутмын сонин
2010.03.02 №10 (3895)
Acrobat Reader 6.0
 

PDF форматтай сонинг уншихын тулд Adobe Acrobat программ

 
 
 
 


 

 


Хаяг:
Улаанбаатар-35
Магсаржавын гудамж-2
Шуудангийн хайрцаг-88
Тємєр замын хэвлэх vйлдвэр

Эрхлэгч
Лхvндэвийн СЭНГЭЭ


 

 
 
Шуурхай мэдээ

Төмөр замчид “Мандал өргөв”

ХҮII жарны “Тийн урвагч” хэмээх төмөр бар жилийн сар шинийн үеэр “Пунцоглин” хийдийн эрдэмт лам хуврагууд төмөр замчдынхаа ажил үйлсийг өөдрөг байлгах үүднээс заяа буяныг бурханд даатган “Мандал өргөх” ёслол зохион байгуулав. Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд В.Отгондэмбэрэл тэргүүтэй Замын удирдлагууд, шинийн гурванд албадын дарга нар, шинийн таванд аж ахуйн нэгжийн дарга нар “Мандал өргөх” ёслолд оролцон төмөр замчдынхаа ажил үйлсийг тэгшитгэх буян номын дээдийг хурууллаа.

“Шинэ санаа” хэлэлцүүлэг зарлаж байна

МТЗ-дын ҮЭ-ийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хуралдаанаар Замын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байрны нөхцөл, эрүүл ахуйг сайжруулах зорилгоор “Ган зам” сонины редакцтай хамтран ажиллахаар шийдвэрлэсний дагуу “Шинэ санаа” хэлэлцүүлгийн булан нээж байна. Сонины хэлэлцүүлэгт идэвхитэй оролцон оновчтой шинэ санаа, ажлын дэвшилтэт арга барил санаачилсан хүмүүст МТЗ-дын ҮЭ-ийн холбоо тусгай шагнал олгож, Замын хэмжээнд санаачилгыг нь нэвтрүүлэх юм. Иймд тус холбооноос төмөр замчдыг өөрийн санаа бодлоо манай сонинд бичиж, хэлэлцүүлэгт идэвхитэй оролцохыг уриалж байна.

Тендерийн урилга

Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь эрх бүхий тендерт оролцогчдоос УБТЗ-ын ажилчдад олгогдох зуны нормын ажлын гуталыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг тендер оролцогчоос урьж байна.
Тендерийн бичиг баримтыг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100000 төгрөгөөр худалдан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2010 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорхи хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2010 оны гуравдугаар сарын 11-ний 14 цаг 30 минутад нээнэ.
Сонирхсон этгээд тендер бичиг баримт болон бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.

Огноо: 2010.02.08
Тендер шалгаруу­лалтын нэр: УБТЗ-ын хэрэгцээнд зу­ны ажлын гутал нийлүүлэх
Тендер шалга­руу­лалтын дугаар: АГ-01/2010УБ хот Сөүлийн гудамж-42, УБТЗ-ын Удирдах газар
Хангамжийн алба, 338 тоот өрөө, утас:242160, факс:243971


Мэдээ мэдээлэл
А.Даваа ногоо тарих хүн байвал би заагаад өгье, туслая, дэмжье
Биечилж хийхгүй ч биднээс хамаарна
Томуугийн А1(H1N1) вирусийн халдварын хөнгөн үед гэрээр эмчлэх зөвлөмж
Ж.Бямбадорж: Уулын цанын спорт ТӨМӨР ЗАМААС ҮҮСЭЛТЭЙ
Өдөр бүр хийх 10 дасгал
И.А.Домбровский: Төмөр замын ажлын нэг чухал зүйл нь оператив төлөвлөлт
 

Замын нэгдүгээр орлогч дарга Игорь Андреевич Домбровскийн “Ган зам” сонинд өгсөн анхны ярилцлагыг уншигчиддаа хүргэж байна.-Та УБТЗ-ын нэгдүгээр орлогч даргаар томилогдон ирснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Монгол орны тухай, төмөр замчдын тухай ямар бодол дүгнэлттэй байна вэ?
-Монголд, Улаанбаатар төмөр замд юуны өмнө хөдөлмөрлөж чаддаг, хөдөлмөрлөх дуртай хүмүүс ажилладаг нь надад маш их таалагдсан. Эдгээр хүмүүс эхлээд өөрсдийн уйгагүй хөдөлмөрөөрөө талын Монголд олон жилийн турш төмөр зам тавьж , өртөө, деподыг барьж босгон, зам, гүүрүүдийг бий болгожээ.

Харин дараа нь бүх төмөр замын цогцолборын тас­ралтгүй, аюулгүй ажиллагааг хангаж ирсэн бөгөөд одоо ч энэ үйл хэргээ нэр төртэй үргэлжлүүлж байна. Дэлгэрэнгүй

Ажлын паркийг хянах шинэ систем
 

Оросын төмөр замуудад (РЖД) мөрдөж байгаа ачааны вагонуудыг тооцох шинэ арга нь ажлын паркийн байдлын бүрэн дүр зургийг авах боломжийг олгохын зэрэгцээ удирдлагын үр ашгийг нэмэгдүүлдэг ажээ.
Сүүлийн 10 жилд ажлын паркад РЖД-ийн нөөцийн, бүрэн бус, тусгай болон техникийн хэрэгцээнд ашигладаг болон “төмөр замийн үлдсэн хэрэгцээнд зориулдаг” вагонуудыг оруулж тооцдоггүй тийм тооцооны системийг хэрэглэж ирсэн. Ажлын паркад мөн нийтийн бус хэрэгцээний замд ашигладаг түрээсийн болон хувийн хэвшлийн вагонууд хамаардаггүй байсан байна.

Энэ байдал нь олон сул талыг дагуулдаг байв. Эдгээрийн дундаас хамгийн сул тал нь ялангуяа тайлангийн хоногийн 18 цагт ажлын паркийг зохиомлоор буулгах явдал юм. Дэлгэрэнгүй
В.Н.Морозов УБТЗ-ын ажилтай танилцана

ОХУ-ын “РЖД” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч В.Н.Морозов ойрын үед манай оронд ирж төмөр замын ажил байдалтай танилцах аж.
Тэрээр, өнгөрсөн оны энэ үед манай оронд анх удаагаа айлчилан Улаанбаатараас Салхит хүртэл тусгай вагоноор танилцах аялал хийсэн билээ. Аяллын үр дүн Түнх–Давааны хооронд хийгдсэн замын их засварын ажил, Зүүнхараагийн вагон засварын депогийн хос дугуйн далд гэмтлийг илрүүлэх лаборатори болж биежсэн гэхэд хилсдэхгүй. Оросын төмөр замын тэргүүлэх мэргэжилтэн энэ эрхэм одоо төмөр замын ажил байдалтай танилцахын зэрэгцээ хоёр улсын төмөр замын хамтын ажиллагааг хөгжүүлэх, ойрын үед болох Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хо­рооны хуралдааны бэлтгэл ажилтай танилцах бололтой.

Дулааны цахилгаан станцынхан төмөр замчдыг шагналаа

“Дулааны IV цахилгаан станц” ХК өнгөрсөн онд Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайгаас 2665,0 мян.тонн нүүрс татан авч технологийнхоо хэрэгцээг хангажээ.

Тус цахилгаан станцын хэрэгцээний нүүрсийг 2009 онд УБТЗ 41589 вагоноор тасралтгүй тээвэрлэн найдвартай ажиллахад нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байна. Хоёрдугаар сарын 23-нд Станцын захиргаанаас энэ үүргээ нэр төртэй биелүүлэхэд идэвх зүтгэл гарган ажилласан Замын орлогч дарга Д.Жигжиднямаа, Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Г.Ганболд, Ачаа тээврийн хэлтсийн дарга П.Бат-Эрдэнэ, Захиран хуваарилах хэлтсийн орлогч дарга Л.Бямбасүрэн, Улаанбаатар өртөөний сэлгээний зохицуулагч Н.Ширнэндугар, Багануур өртөөний жижүүр Ц.Дуламханд нарын төмөр замчдыг мөнгөн шагналаар шагналаа.

Ахмадууд сувилалтай болов

Замын даргын А-29 тоот тушаалаар "Булагтай" сувилалыг Ахмадын хорооны харьяалалд түрээсээр шилжүүлжээ. Энэ сарын гуравнаас Ахмадын хороо сувиллынхаа нээлтийг хийж, үйл ажиллагаагаа эхлэхээр болов. Сувилалд өдөрт 30-40 хүн амруулахаар төлөвлөсөн байна. Энд зөвхөн төмөр замын ахмадууд төдийгүй төмөр замчид, өөр байгууллагын ахмадуудыг ч хүлээн авч амруулах юм. Мөн ахмадуудад зориулсан ажлын хүрээнд ахмадын хорооноос “Эх орон” телевизтэй хамтран “Өнөөдрийг авчирсан ахмадууд” сэдэвт цуврал ярилцлага зохион байгуулж байна.

Тэгш тоотой саруудад хичээлтэй

Замын-Үүдийн Шилжүүлэн ачих ангийн хамт олон галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, ачааны бүрэн бүтэн байдлыг хангах, ажилчдын мэдлэгийг бататгах зорилгоор “Задгай хөдлөх бүрэлдэхүүнд хэтрүү овортой, цилиндр хэлбэртэй ачааг ачих, бэхлэх” үзүүлэх сургууль зохион байгууллаа. Үзүүлэх сургуульд ачаа тээврийн 53 ажилтан оролцсоноос ачааны нярав Б.Хулан, ачаа вагон хүлээлцэгч Б.Сайнбаяр, Г.Доржбат нар бусдыгаа хошуучлав. Ангийн захиргаанаас дээрх сургалтыг ихээхэн ач холбогдолтой, өндөр түвшинд зохион байгуулагдлаа хэмээн дүгнэж, цаашид энэхүү арга хэмжээг тэгш тоотой сар бүр зохион байгуулж байхаар болов.

"Хэрэмхэн" яруу найргийн наадам зохиолоо

ХБХ-ийн харьяа Дархан зангилааны "Хэрэмхэн" цэцэрлэгийнхэн "Хүүхэд- Яруу найраг-2010" уламжлалт наадмаа Дархан-Уул аймгийн цэцэрлэгийн багш нарын дунд зохион байгуулж 16 багш оролцов.
Яруу найргийн наадамд IV цэцэрлэгийн арга зүйч Д.Тунгалаг тэргүүлэн, “Хэрэмхэн” цэцэрлэгийн багш Д.Шүрэнцэцэг, 15 дугаар цэцэрлэгийн багш Б.Буянхишиг нар удаах байрууд эзэллээ.
Монгол улсын хэмжээнд анх удаа зохион байгуулсан цэцэрлэгийн багш нарын яруу найргийн наадам нь хүүхдийн шүлгийн урын санг баяжуулсан, багш нарын авъяас билгийг нээсэн, хамтран ажиллах урам хайрласан, онгод хийморь бадраасан наадам болж өндөрлөв.Цаашид энэхүү яруу найргийн наадамд бага ангийн багш нарыг оролцуулан сургууль цэцэрлэгийн залгамж холбоог бэхжүүлэх зорилт тавьж байна.

Сэлгээний ажлын технологийг мөрдөнө

Ерөө өртөөнд гарсан онцгой тооцоот гологдлын мөрөөр Замын-Үүдийн Шилжүүлэн ачих анги “Сэлгээ хийх ажлын технологи” сэдэвт 14 хоногийн аян зохион байгуулав. Уг ажлын хүрээнд ачаа вагон хүлээлцэгч, ачааны диспетчерүүдэд “Ивүүрийн гэмтлүүд, ивүүр тавихыг хориглосон газрууд, ивүүрийн тооцоо” сэдвээр видео хичээл заав. Сургалтанд хамрагдсан хүмүүсээр ангийн замын хэвгий газруудад хичнээн ивүүрийг хэрхэн тавих тооцоог хийлгэсэн нь ач холбогдол өндөртэй галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх ажилчдын мэдлэгийг бататгасан сургалт боллоо.

Гэмт хэргийн гаралт буурчээ

Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсээс Улаанбаатар зангилааны байгууллага аж ахуйн нэгжүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2009 онд хийсэн ажлыг нь шалгаж байна. Цагдаагийн байгууллага төмөр замчидтай хамтран ажилласны дүнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил үр дүнгээ өгч, гэмт хэргийн тоо жил ирэх тутам буурч байгаа ажээ. Өнгөрсөн онд 157 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд өмнөх онтой харьцуулахад гэмт хэргийн гаралт 39,2 хувиар буурчээ. Нийт үйлдэгдсэн гэмт хэргийн 41,5 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлдэг бөгөөд өмнөх онтой харьцуулахад хулгайн хэрэг 23,7 хувь, нийтийн тээвэрт үйлдэгдсэн гэмт хэрэг 19,4 хувь, байгууллага аж ахуйн нэгжид үйлдэгдсэн хэрэг 1,7 хувь тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Төмөр замд нийлүүлж буй түлшний үнийн судалгаа

Төмөр замын тээврийн түлшийг «ЖАСТ» ХХК нийлүүлдэг бөгөөд 2007 онд нийт зардлын 36,1 хувь, 2008 онд 40,2 хувийг түлшний зардал эзэлдэг байсан бол 2009 онд зүтгүүрийн түлшинд 58,2 тэрбум төгрөг зарцуулсан нь нийт зардлын 26,5 хувийг эзэлж байна. Нэг тонн түлш дунджаар 2007 онд 914535, 2008 онд 1357335, 2009 онд 1030617 төгрөгөөр тус тус нийлүүлэгджээ. Уг үнэ нь дизель түлшний гаалийн онцгой албан татвар, гаалийн бичиг баримт бүрдүүлэлтийн хураамж, замын албан татвар зэргийг оруулсан дүн болно. Гаалийн онцгой албан татвар нь 2008 оныг дуустал нэг тонн дизель түлш тутамд 48 ам.доллар байсан бол 2009 оноос эхлэн нэг тонн дизель түлш тутамд 60000-100000 хүртэл төгрөгөөс тогтож байна. Гаалийн албан татвар 2008 онд түлшний үнийн 4-6 хувийг бүрдүүлж байсан бол 2009 онд улсаас гаалийн онцгой татварыг төгрөгт шилжүүлснээр түлшний үнийн 7-10 хувь нь уг татвараас бүрдэж байна.
Агаарын температураас шалтгаалан нэг литр түлш нь дунджаар 0,84 килограмм түлштэй тэнцдэг. Нэг тонн түлшийг литрт дээрх дундаж коэффициентийг ашиглан шилжүүлбэл нэг тн түлш = 1190.47 кг түлштэй тэнцэнэ. Үүнээс үзэхэд төмөр замд литр түлшийг дунджаар 2007 онд 768,2, 2008 онд 1140,2, 2009 онд 865,7 төгрөгөөр тус тус нийлүүлсэн нь зах зээлийн литр түлшний жижиглэн худалдаалалтын үнээс даруй 20-25 хувь хямд байгаа юм.


томруулж харах

 
 
 
 
 
 
Энэ дугаарыг PDF хэлбэрээр нь татаж авах уу.