|
| |
PDF форматтай сонинг уншихын тулд Adobe Acrobat программ
|
|
|
 |
| |
| |
|
|
|
| |
Хаяг:
Улаанбаатар-35
Магсаржавын гудамж-2
Шуудангийн хайрцаг-88
Тємєр замын хэвлэх vйлдвэр
Эрхлэгч
Лхvндэвийн
СЭНГЭЭ
|
|
|
|
|
| |
| |
|
Ч.Ганбаатар: Ялагч болсныхоо маргааш ч бүрэн итгэхгүй жингүйдсэн юм шиг байсан |
 |
|
“UBS” телевизээс зохион байгуулсан “To be or not to be” буюу “Орших уу, эс орших уу” театрчилсан реалити шоуны ялагч, “Гран при” шагналын эзэн, Суудлын вагон депогийн мастер Ч.Ганбаатартай ярилцлаа.
-“Орших уу, эс орших уу“ реалити шоуны ялагч болсонд баяр хүргэе. Уг шоунд хэрхэн оролцох болсон талаар ярилцлагаа эхэлье?
-Баярлалаа. Шоунд нийт 336 хүн оролцсон. Би нэлээд эрт зургадугаар сарын 5-нд, 067 дугаартай оролцогч болж бүртгүүлсэн. Өмнө нь реалити шоуны ялагч болох бүү хэл оролцох талаар боддоггүй байлаа. УДЭТ-ын 80 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан театрчилсан шоу гэсэн учраас миний сонирхолтой их ойр байсан. |
Жүжигт тоглож үзэх юмсан гэсэн мөрөөдөл маань биелэж байгаа мэт санагдаад. Шоуны ялагч гол зорилго биш жүжигчин болох хүсэл минь биелээсэй гэдэг үүднээс мөрөөдөлдөө хөтлөгдөн оролцлоо. Ялагч болсондоо баяртай байна.
-Таван үе шаттай явагдсан . Шат ахих тусам үүрэг даалгавар хүндэрсэн нь тодорхой. Энэ талаар эргэн дурсвал?
-Эхний шатанд ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн бичсэн “Хайр гэж юу вэ” шүлгээр оролцсон. Найз бүсгүйдээ хаягдсандаа гутарч амиа хорлохыг завдаж буй залуугийн тухай юм. Хоёрдугаар шатанд этюд хийхэд хүндхэн санагдсан. Өмнө нь этюд хийх байтугай төсөөлөлгүй хүн чинь сандарна биз дээ. Мөрөөдөмтгий, бух улангасуулагч залуугийн тухай зохиолын этюд. Гуравдугаар үед Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийн Арчуг хааны дүрийг бүтээхийг оролдсон. Уг нь, Арчуг биш Ачрын дүрийг бүтээхээр төлөвлөсөн ч Ачирт монологийн хэсэг байгаагүй юм. Гуравдугаар шатны даалгавар дотоод сэтгэлийн хүүрнэл буюу монолог байсантай холбоотой. Дөрөвдүгээр шатанд Н.Колядагийн “Рагадка“ буюу “Чавх” жүжгийн хэсгээс бүтээсэн. 33 настай залуу, 18 настай хүү хоёрын тухай жүжиг. Шилжилтийн насандаа хүүхдүүд алдах тохиолдол элбэг байдаг. Түүнээс сэрэмжлүүлэх, ойлгуулахыг хичээж оролцсон. Хамгийн сүүлийн шатны даалгаврыг цаанаас өгсөн. У.Шекспирийн “Ромьёо, Жульета” жүжгийн хэсгээс эрэгтэйчүүд нь гурван хүний аль нэгнээс , охидууд нь Жульета, өрлөг эх хоёрын хэн нэгний дүрийн хэсгээс бүтээх даалгавар авсан. Би гуравдугаар бүлгийн нэгдүгээр үзэгдлийн Веро хотын гудамжинд Рекузагийн үхдэг хэсгээс сонгосон. Шат бүхэн хүнд байлаа. Нэгдүгээр шат арай гайгүй юм уу даа. Дөрөвдүгээр үед өөрийгөө эвдэхийг оролдсон. Өмнө нь шаналсан хүний байдлыг гаргасан бол дөрөвдүгээр үед 18 настай хүүгийн дүрд орж чадах уу , үгүй юу гээд л зүтгэсэн. Тавдугаар шатанд мэргэжлийн таван жүжигчин шаардлагатай болсон. Хамгийн сүүлийн шат учраас өндөр хариуцлага тулгарсны зэрэгцээ мэргэжлийн жүжигчид маань зав боломж хомс байлаа. Сэтгэл хөдөлгөж, догдлуулсан мөч. Ямар ч гэсэн амжилттай давлаа. Амжилт гаргахад гүн туслалцаа үзүүлсэн, дэмжсэн, хамтарч ажилласан хүмүүст талархал илэрхийлж байна. Суудлын вагон депогийн захиргаа, хамт олон, Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга, “Хувьсал” продакшин, ТЗДС-ийнхандаа, “UBS” телевизийнхэнд “баярлалаа” гэж хэлье.
- Үе шат бүхэнд мэргэжлийнхэнтэй хамтрах, дэмжлэг авах боломжгүй байсан учраас өөртөө найдахаас гарцгүй болжээ?
- Бусдын дэмжлэг авалгүй яахав. “Хувьсал” продакшны найруулагч, Дорждэрэм, “Чингис СООСЭ” сургуулийн багш Оюунсүрэн , Тайзны хөдөлгөөний багш Батбаатар нар тусалсан. Мэдээж өөртөө бас итгэх ёстой.
-Сүүлийн 16-д шалгарч үлдэхэд өөртөө улам бүр итгэж эхэлсэн биз. Тавдугаар шат сүүлийнх учраас догдолсон л байх?
-Тавдугаар шатанд улам их хичээсэн. Сүүлийн даваа учраас ингэхээс аргагүй. Ялагчыг шалгаруулах мөчид их догдолсон, сэтгэл хөдөлсөн. Шагнал гардуулах үед бүр их сандарч бараг яасан гэдгээ мэдээгүй. Хожим, дэргэд зогсож байсан хүүхэд “Та сандраад өвдөг чинь чичирч байсан” гэж хэлсэн. Реалити шоуны ялагч болохгүй ч гэсэн шагнал авах нь тодорхой байсан учраас горьдлоготой байлаа. Ялагч болсныхоо маргааш хүртэл өөртөө бүрэн итгэхгүй жингүйдсэн юм шиг л байсан.
-Тэмцээний шалгаруулалтын явцад шүүгчид танд урмын үг хэлж, ташуур өгч байсан шүү дээ?
-Шүүгчид урмын үг хэлж, хурцалж байлаа. Би их баярладаг юм. Хоёрдугаар шатанд Төрийн шагналт жүжигчин Д.Сосорбарам гуай үндсэндээ намайг авч үлдсэн. Төрийн соёрхолт хоёр жүжигчинд үнсүүлснээр би энэ тэмцээнд түрүүлэх адис авсан болов уу. Тэдний үнсэлтийг би хэзээ ч мартахгүй. Өөртөө шаардлага, өндөр хариуцлага тулгарч буйг мэдэрсэн.
-Реалити шоунд оролцохоос өмнө хийгээд ялагч болсны дараа үеийг харьцуулахад хоёр өөр ертөнц төсөөлөгдөнө. Бодоход сонин байх. Олон танилтай, дэмжигчтэй болсон гээд?
-Тийм. Реалити шоунд оролцох явцад зөвхөн өөрийгөө сориод явсан. Тэмцээний ялагч болсноор асар их үүрэг хариуцлага ирж байна. Бусдын итгэлийг даах ёстой. БНСУ-д суралцаж, соёл урлагийг нь судлаад Монголдоо соёлын үр тарилцана гэж боддог.
-Шоуны ялагч олон шагналын эзэн болсон нь тодорхой. Заримаас нь дурьдахгүй юу?
-БНСУ-ын “ World korea” групп тус оронд урлагийн их сургуульд дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнасан. Англид аялж У.Шекспирийн театрт сонгодог жүжиг үзнэ. “Neхt” электроникс дэлгүүрийнхэн нэг сая төгрөгийн электрон бараа авах эрх олголоо. Энэ мэтээр шагналууд бий.
- Мөрөөдөлдөө хүрэх гэрэлтэй зам шинээр дахин нээгдсэн. Цаашид шантрахгүй байх л үлдлээ?
-Хүмүүсийн надад хүлээлгэсэн итгэл найдварыг өвөрлөж гадаадад суралцаад ирэхдээ эх орондоо, Монголынхоо урлагт хэрэгтэй зүйл хийнэ, бүтээнэ . Энэ бүхнийг хийх ёстой.
-Реалити шоу ч өвөрмөц онцлогтой болсон?
-Энэ шоуг зохион байгуулснаар хүмүүс жүжиг үзэх, ном унших дуртай болж байгаа гэж ойлгодог. Театрын онцлогийг тодорхойлж бас хөгжлийнх нь нэгэн үеийн үрийг тарилцсанаар энэ шоу бусад реалити шоунаас ялгаатай. Бусад реалити шоу дуу эсвэл загварын гэх байдлаар явдаг шүү дээ. Энэ удаагийн реалити шоуны нийгмийн өгөөж их гэж боддог.
-Шоунд оролцохын тулд уншиж судлах шаардлага тулгарсан нь тодорхой байсан гэдгийг ярианаас тань ойлголоо?
-Уншиж судлахгүйгээр урагшаа ахихгүй. Тухайн жүжгийн дүрийн хэсгээс бүтээхийн тулд судалж, уншиж дүрийнхээ мөн чанарыг ойлгох ёстой. Энэ хэсгээс бүтээнэ гээд бага унших боломжгүй. Уг жүжгийг эхнээс нь дуустал нэгээс хоёр гурван удаа дахин давтан уншиж байж дүр бүтээдэг. Эргэцүүлж бодох, мэргэжлийн хүмүүстэй ярилцаж, зөвлөлдөж , задаргаа хийх шаардлагатайг сайн ойлгосон.
-Мөрөөдөл биелэхэд нэг алхам урагшиллаа. Ийм шоу болоосой гэж хүсдэг байв уу?
- Хүсэл биелэх шиг болсон. Театрчилсан реалити шоу болох сургаар оролцвол яах бол гэсэн эргэлзээ төрж байлаа. Ийм шоу болсонд баяртай байна.
-Хэдэн онд дээд сургууль төгсөв. Ямар мэргэжилтэй билээ?
-- ТЗДС-ийг 2006 онд вагоны техникч, дараа нь инженерээр төгсөөд мэргэжлээрээ зургаа дахь жилдээ ажиллаж байгаа. Төмөр замчдын ам бүлд багтсандаа баяртай байдаг. Төмөр замын мэргэжил хүний амь нас хариуцсан өндөр, хариуцлага тулгардаг онцлогтой. Би галт тэргээ дагаж аялалд явдаг. Ажил маань онцлогтой учраас халуунд халлаа, хүйтэнд даарлаа гэж халширахгүй давахыг хичээдэг. Үнэхээр сайхан мэргэжил.
-Таныг удам дагаж төмөр замчин болсон болов уу гэж төсөөлж байна?
- Үгүй. Аав маань цэргийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Би сонирхолоо дагаж ТЗДС-д орсон. Ирээдүйтэй гэж сонгосондоо алдаагүй. Гэр бүлийн хүн маань эмч мэргэжилтэй. Төмөр замын Төв эмнэлэгт ажиллаж байсан. Одоо гэр зуураа байна.
-Реалити шоунд оролцогсдын хамгийн ойрын дэмжигч , шүүмжлэгч бас зөвлөгч нь ойр дотны хүмүүс гэр бүлийнхэн нь байдаг?
-Таны хэлдэг үнэн. Реалити шоунд орох уу, яах уу гэдгийг ээжээсээ асууж зөвлөлдсөн. Ээж маань дэмжсэн учраас зориг шулуудсан даа. Ээж, аав хоёр минь миний улаан фен. Реалити шоу хэзээ гарах вэ гэж асууж сураглана, догдолж, хүлээнэ. Зурагтын өмнөөс бараг салахгүй. Эхнэр маань их дэмжинэ. Ийм хувцас өмс, тэгвэл, ингэвэл дээр юм уу гэж зөвлөнө. Зарим үед намайг шантарч, сэтгэлээр унахад болно, бүтнэ гэж тайвшруулна урам хайрлана. Ялагч болоход тэдний маань дэмжлэг ч орсон нь тодорхой. Гэр бүлийнхэндээ баярлалаа, хайртай шүү гэж хэлье.
-Төмөр замын ажил цаг зав багатай. Шоунд оролцох үедээ хэрхэн зохицуулж байв?
-Би арван дөрөв хоног аялалд явж, ирээд арван дөрөв хоног амардаг. Миний аз болоход реалити шоу маань намайг аялалд явахаас өмнө эсвэл ирсний дараа голцуу болж таардаг байлаа. Харин бэлтгэл хийхэд цаг зав жаахан хомс байсан. Нэгээс хоёр удаа л аялалд гарах өдөр шоунд оролцож таарсан.
-Гадаадад урлагийн сургуульд суралцана. Хос мэргэжилтэй болж таарах нь. Цаашид сургууль төгсч ирээд гэсэн төсөөлөл бий юу?
-Одоохондоо тэгнэ, ингэнэ гэсэн төсөөлж, төлөвлөсөн зүйл алга. Ямарч гэсэн БНСУ-д суралцахаар очихдоо эх орныхоо нэрийг өргөж явна. Эх орондоо ирээд сурч мэдсэнээ бусадтайгаа хуваалцана.
-Зурагтаар реалити шоу гарахад өөрийгөө хэрхэн оролцож буйг хараад үнэлэлт, дүгнэлт хийх үе байсан болов уу?
-Анх оролцоод сандарч эхний шатанд шүлгийн хэсгээс зарим үгийг хэлээгүй үлдээсэн, мартсан байсан. Оролцогч бүхэнд үгээ мартах, үйлдлээ дутуу хийх зэрэг тохиолдол байлаа. Хөгжилтэй явдал биш л дээ. Зурагтаар оролцсон реалити шоу гарахад үзээд дараагийн шатанд орохдоо “би тийм хөдөлгөөн хийхээр ингэж харагдаж байсан” гээд алдаа дутагдлаа засахыг бодож оролцдог.
-Шүүгч нарын үг үнэтэй зөвлөгөө байсан нь тодорхой ?
-Тийм. Шүүгч нарын надад болоод бусад оролцогчид хэлсэн үг бүр үнэтэй зөвлөгөө болсон. Хэдийгээр надад хэлээгүй ч өөртөө тусгаж авч байсан. Яахав, зарим оролцогчийн хувьд шүүгчийн үг зэмлэл шиг сонсогдсон байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ шүүгч бол шүүгч. Оролцогч нарт алдаа дутагдлыг нь тийм байна, ийм байна, үүнийгээ засч залруул гэж хэлэх үүрэгтэй. Хэлэхээс ч аргагүй. Шатнаас шатанд шүүгч нарын үгийг бодож , улам бүр туршлагажиж байсан.
-Таныг таеквондогийн дэлхийн аваргаас мөнгөн медаль авсан гэж сонслоо. Хэдэн онд мөнгөн медаль хүртэв?
-Зургадугаар ангиасаа таеквондогоор хичээллэсэн. 2004 онд БНАСАУ-д нээлттэй тэмцээн зохиогдоход оролцож мөнгөн медаль авсан. Олон улсын хэмжээний мастер цолтой. Энэ тухай танай сонинд ярилцлага өгч байлаа.
-Зав боломж хомс, дээр нь бэлтгэл гээд шахуу оролцсон байх. Их ядрав уу?
-Ядарсан байна. Ядарснаа реалити шоу дууссны дараа мэдлээ. Суухаар унтчих гээд үүрэглээд л. Гэхдээ том даваа, сорилтын ард амжилттай гарсандаа баяртай байгаа.
-Удахгүй шинэ он гарна. Таны хувьд ирэх жил гэрэл гэгээтэйгээр төсөөлөгдөж буйд эргэлзэхгүй байна. Реалити шоунд оролцсоноор кино, жүжигт тоглуулах урилга, заллага их ирэв үү?
- 2012 онд хийх ажил, уран бүтээл их байх болов уу. Реалити шоуг зохион байгуулсан “UBS” телевизийнхэн сүүлийн шалгаруулалтад үлдсэн 16 хүнийг оролцуулсан жүжиг хийхээр болсон. Д.Сосорбарам гуай жүжиг тавина, албан ёсоор оролцоорой гэж таван оролцогчид урилга өгсөн. Ажлын зэрэгцээ ачаалалтай ажиллах болов уу. 2012 оныг амжилт бүтээлээр угтаж буйдаа баяртай байна.
Нүүр хуудас Дээшээ
|
| |
|
“Ган үзэг-2011” яруу найргийн наадам
|
 |
|
Замын-Үүд зангилаанд хийгдсэн үзлэгийн үеэр анхаарал татаж, хойшлуулалгүйгээр шийдвэрлэх учиртай нэг асуудал нь зорчигч тээврийн үйлчилгээтэй холбоотой цогц асуудал байлаа. Зорчигч тээврийн ажлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 гаруй хувиар нэмэгдэж, тэр хэмжээгээр үйлчилгээний цар хүрээ өргөжжээ. Харамсалтай нь, вокзалын орон тоо, төсөв зардал бахь байдгаараа. Наад зах нь наймаачдын 100кг-аас доошгүй жинтэй ачаа тээшийг жин хэмжигч ганц эмэгтэй өргөх шаардлага ч гарах.Тээш зөөгч хүүхэд хөгшид үүнээс илүүг ч үүрнэ. Ер нь, манайх, танайх гэхгүйгээр хэрээсээ хэтэрсэн хүнд хөдөлмөр эрхэлж буй хүмүүс Зорчигч үйлчилгээний төв буудлаар дүүрэн. |
Олон жил яригдсан Тээшний байрны өргөтгөл, ачаа дамжуулах туузан дамжуурга, өөрөө ачигч бага оврын машин гээд мөрөөдөл хэвээр үлдсэн зүйл цөөнгүй. Тус өртөөгөөр нааш цааш хөлхөгч гадаадынхан Монгол эмэгтэйчүүд, хүүхэд хөгшдийн ажилсаг хөдөлмөрчийг гайхахаасаа өмнө анхаарал халамжид өртдөггүйг нь шогширдог болов уу. Замын-Үүдийн хөгжлийг Эрээнтэй зүйрлэж халаглах ч яахав. Бид өөрсдөө вокзал орчноо зассан шиг засаж, тохижуулан болох бүтэхээр нь өргөжүүлэн тэлж, автоматжуулалт механикжуулалтыг хэр хэмжээгээрээ нэвтрүүлчихвэл мөн догь сон. Учир нь, Замын-Үүд зангилааны төмөр замчид бидний төдийгүй эх орны минь нэрийн хуудас билээ.
Хариуцлагыг хаанаас эрвэл дээр вэ?
| Үзлэгийн комиссынхны нүдийг бүлтийлгэсэн их барилгын объект нь Замын-Үүдийн эргэлтийн депогийн өргөтгөлийн барилгын металл хийцийн угсралтын ажил болов. Манай Техникийн бодлого зураг төслийн төвийн инженерүүд төсөл зургийг нь гаргаж, Барилгын засвар угсралт үйлчилгээний ангийнхан суурийг нь тавин, “Ханан суварга” ХХК-ний барилгачид угсралтын ажлыг нь гүйцэтгэж байгаа уг барилгын ажил даанч дээ гэмээр хайш хэрэг явагдаж байна. Суурийн бетон хийц дээр боолтоор бэхлэгдэх учиртай их даацын төмөр каркас хийцүүд боолтны нүх нь боолттойгоо зөрснөөс шалтгаалан хазгай муруй орж, зарим нь ерөөс таараагүйн улмаас бэхлэгдээгүй үлджээ. |
|
 |
Бүр арван боолтноос зургаахан нь бэхлэгдсэн тохиолдол ч харагдана билээ. Энэ бүхэн барилгын дүрэм журамд нийцэж байгаа эсэхийг гүйцэтгэгч болох “Ханан суварга” компаний захирлаас асуухад барилгын бат бэх чанарт нэг их нөлөө үзүүлэхгүй шүү дээ гэх маягийн хариулт хайш яайшхан өгч байсан. Манайхан ч гэж дээ. Барилгын зураг боловсрогдох, суурийн улаан шугам тавихаас эхлэн өдийг хүртэл тавих учиртай шат шатны хяналт хаашаа одсон юм бол? Энэ бүхэн нь хариуцлагыг хаанаас эрвэл дээр вэ гэх асуултыг эрхгүй төрүүлж байлаа. Харин Замын нэгдүгээр орлогч дарга барилгын ажлыг зогсоох үүргийг даруй өгсөн нь нүдээ олсон шийдвэр болов бололтой.
ДС, ПД нар мэдлэгээ “уудлуулав”
 |
|
Үзлэгийн комиссынхны нүдийг бүлтийлгэсэн их барилгын объект нь Замын-Үүдийн эргэлтийн депогийн өргөтгөлийн барилгын металл хийцийн угсралтын ажил болов. Манай Техникийн бодлого зураг төслийн төвийн инженерүүд төсөл зургийг нь гаргаж, Барилгын засвар угсралт үйлчилгээний ангийнхан суурийг нь тавин, “Ханан суварга” ХХК-ний барилгачид угсралтын ажлыг нь гүйцэтгэж байгаа уг барилгын ажил даанч дээ гэмээр хайш хэрэг явагдаж байна. Суурийн бетон хийц дээр боолтоор бэхлэгдэх учиртай их даацын төмөр каркас хийцүүд боолтны нүх нь боолттойгоо зөрснөөс шалтгаалан хазгай муруй орж, зарим нь ерөөс таараагүйн улмаас бэхлэгдээгүй үлджээ. |
Үзлэгийн комиссыг ахласан Замын нэгдүгээр орлогч дарга И.А.Домбровский очсон газар, уулзсан хүн бүрээсээ эрхэлсэн ажлынх нь талаар элдвийг асууж, мэдлэгийнх нь түвшинг багцаалахыг хичээх аж. Түүний асуултад бүдэрч, нүүрээ улалзуулах хүн төдийлөн гарсангүй. Домбровский даргын гэнэтийн шалгалтад илүүтэй өртсөн нь Нартын хошуу зөрлөгийн дарга Ж.Оргил, Улаан-Уул дахь замын 6-р хэсгийн матсер Э.Нямгэрэл нар байв. Зөрлөгийн сондгой талын орох дохионд дүрэм ёсоор Замын даргын үзлэгийг угтсан Ж.Оргил даргыг Замын нэгдүгээр орлогч даргын тавьсан асуултууд багагүй сандаргасан ч зөрлөгийн даргаар цөөн бус жил ажиллаж, буурь сууж яваа тэрээр, хөдөлгөөнчдийн нэр төрийг хамгаалж чадсан. Хэсгийн мастераар томилогдоод гурав, дөрөвхөн сарын нүүрийг үзэж буй Э.Нямгэрэл ч аргагүй инженер хүн гэдгээ харуулж, асуусан асуултад нь “под” гэсэн хариулт өгнө билээ. Игорь Андреевич ийнхүү гэнэтийн шалгалт авсан шалтгаанаа тодорхой хамт олныг хариуцаж буй удирдагч хүн тэднийхээ асуултад бүдэрдэг байж таарахгүй. Ямар ч гэсэн илүү мэдлэгтэй байх учиртай гэж тодорхойлов. Ийнхүү, энэ удаагийн үзлэг зөвхөн байгууламж төхөөрөмжийг уудлаад зогссонгүй, ДС, ПД нарын толгой доторхийг ч “уудлав”.
19 дүгээр зам асуултын тэмдэг болон үлдлээ
| Эзэн хүн өөрийн эд хөрөнгөд эзэн сууж чадахаа болих шиг зовлон гэж юу байхсан билээ. Замын-Үүдийн 19-р зам нэртэй ачиж буулгах салаа замын өнөөгийн байдал нэг иймэрхүү дүр зурагтай. Уг нь, Барилга орон сууцны хэсгийн мэдэлд байж, аж ахуйн байгууллага, ажилчдын хэрэглээний нүүрсийг буулгах, тараан олгох зориулалт бүхий уг замын хэсэг талбайг хувийн нэг компанид түрээслэн ашиг орлого ахиухан олох гэсэн шийдвэрийг буруутгах аргагүй. Харин хойноос ирээд хот манайх, хотонд ирээд хонь манайх гэдэг шиг ашиглах ёстой талбайгаасаа илүү ихийг ашиглан түүнийхээ хөлс мөнгийг ч төлөхгүй гэдийх “Мак шан” компанийг яалтай билээ. Уг мөнгө нь хэдийнээ 39 сая төгрөгт хүрчихсэн юм билээ. |
|
 |
Үзлэгийн үеэр энэ асуудал хөндөгдсөний зэрэгцээ уг зам талбайн эмх цэгц нэг л тиймхэн хэмээн үнэлэгдсэнийг хэлэх нь зүйтэй болов уу. Олон эзэнтэй учир иймэрхүү дүр зурагтай ч байж болох. Ямар ч л гэсэн 19-р зам асуултын тэмдэг болон үлдэв.
Хоёрдогч замын ажлыг хойшлуулж боломгүй
 |
|
Сүүлийн жилүүдэд Замын-Үүдийн түгжирэл гэх нэр томъёо гараад байгаа. Ачаа тээврийн хувьд барилгын сезон эхлэхтэй, зорчигч тээврийн хувьд баяр ёслолын өмнөх өдрүүдтэй эл үг илүүтэй сонсогдох. Ард нь, Улаанбаатар төмөр замын гэх тодотгол байнга дагалдахыг нь яана. Замын удирдлага ч асуудлыг судлан үзээд эерэгээр шийдвэрлэх зорилго бүхий томоохон арга хэмжээ авахаар төлөвлөсөн нь Замын-Үүд-Эрээний хооронд хоёрдогч зам тавих шийдэл болов. Ийнхүү зураг төсөл цааснаа бууж, бодит ажил өрнөж эхэллээ.Нийтдээ 3.8 км үргэлжлэх энэ замын ул шорооны ажил хэдийнээ эхэлжээ. Үзлэгийн комиссынхон уг ажилтай танилцаж, ихээхэн өөдрөг сэтгэлтэйгээр буцав. |
Ул шорооны ажлыг гүйцэтгэж буй Замын IV ангийн замчид хүйтний ам наашлахаас өрсөн багагүй ажил амжуулжээ. Комисс тэдний ажлыг 40 хувийн гүйцэтгэлтэй байна гэсэн үнэлгээ өгөв. Замын-Үүд, цаашлаад улс эх орныхоо хөгжлийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулах учиртай энэ зам, нэг цаг, минутаар ч хойшлуулж боломгүй их бүтээн байгуулалтын ажил бөлгөө.
Зүүнбаян их үйлсийн өмнө
Үзлэгийн комиссынхон Зүүнбаян өртөөний ажлыг зориуд цаг гаргаж шалгав. Тавантолгой, Сайншанд, Чойбалсангийн замын трасст хамрагдсан, хамрагдаагүй тухай ярианд толгой нь “манантаж” байгаа тус өртөөнийхөн үзлэгт чамгүй сайн бэлтгэжээ. А.Хишигмаа эрхлэгчтэй “Шувуухай” цэцэрлэг л гэхэд таван ажилчин, 25 хүүхэдтэй цомхон хамт олон атлаа хэмжээнээсээ ахадсан их ажил хийснээ үзүүлж, Замын нэгдүгээр орлогч даргаас “отлично” үнэлгээ аван 500 мянган төгрөгөөр шагнуулах болсноороо урд замын үзлэгийн шагналын салхийг хагалав. Энэ үеэр МАК компаний үйлдвэр эрхэлсэн захирал Г.Цогт үзлэгийн комиссынхныг угтан: |
|
 |
-Манай компани Цагаан суваргын зэс молибидений ордыг эзэмшин, зэсийн үйлдвэр барих болсонтой холбоотойгоор энэ өртөөн дээр ачилт буулгалтын ажил ихээр хийгдэнэ. Иймд бид өртөөний салаа замыг гэрээгээр ашиглах нөхцлийг судалж явна. Манай уурхай Зүүнбаянгаас 180 км-ын зайтай бөгөөд олборлох боловсруулах үйлдвэр нь өнөөгийн Эрдэнэтийн хэрийн хүчин чадалтай байх юм. Тиймээс та биднийг үр ашигтай хамтын ажиллагааны сайхан төлөв хүлээж байна гэсэн нь юу юунаас илүү сайхан бэлэг боллоо. Зүүнбаянчуудыг ийнхүү их үйлс хүлээж байгаа аж.
Үзлэгээр илэрсэн эрээн бараан
Үзлэгийн дүнгийн хурлын үеэр тус зангилааны байгууллага салбар нэгжүүдийн ажил цар хэмжээгээрээ өнгөрсөн жилийнхээс ихээхэн өссөн гэсэн үг яриа, тоо баримт олонтоо дурьдагдав. Ажил ихсэнэ гэдэг бидний хувьд тун үнэтэй зүйл ч, тэр хэмжээний ачааг үүрч чадах нь юунаас ч чухал. Хурал дээр байцаагчдын хэлсэн дүгнэлтээс үзэхэд, Замын IV ангийн Замын-Үүд дэх 14-р хэсэг, Дохиолол холбооны III ангийн шугамын 5-р хэсгийнхний хариуцсан зам сумын байдал тааруухан үнэлгээ үзүүлжээ. Мөн худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний “Жинчин” төв, Барилга орон сууцны хэсэг өвөлд бэлтгээгүй гэсэн үнэлгээ авч, “Алтан харгана” цэцэрлэгт шар өвчнөөр таван хүүхэд өвчилсөн хэмээн дурьдагдав.
Тэр ч бүү хэл, Орон сууцны хэлтсийн дарга А.В.Десятов хэсгийнхээ даргыг нэг сар цалингийн 20 хувиар шийтгэх болсноо ч дуулгасан. Ер нь, тус зангилаанд төмөр замын шинэчлэлийн хүрээнд хийгдэхээр төлөвлөж буй зарим салбар нэгжийг охин компани болгон тусгаарлах, нийгмийн чиглэмжтэйг нь орон нутагт шилжүүлэх асуудлуудад онцгой ач холбогдол өгч өдөр тутмын ажилд хандах хандлагаа сулруулж байна уу гэх бодол төрснийг хэлэхэд илүүдэхгүй болов уу.
Харин шинээр баригдсан 55 айлын орон сууцны ашиглалт сайн, оршин суугчид нь дэг соёлтой, “Жинчин” төвийн Талхан цех ашиг орлого өндөртэй, гаргасан бүтээгдэхүүнийх нь амт чанар үлгэр жишээ байна гэсэн магтаалын үгс ч дүнгийн хурлын үеэр сонсогдож байсныг онцлон дурьдууштай. Сайн, саар хосолсон иймэрхүү байдлыг л үзлэгийн үеийн эрээн бараан гэж нэрлээд байгаа юм.
Ш.Ёндонноров онц дүнгээ гардав
 |
|
Сайншанд зангилааныхан үзлэгт ихэд хичээн бэлтгэсэн нь алхам дутамд мэдрэгдэж байв. Өртөө, депо, Замын IV анги, Эрчим хүчний II анги, ТҮГ, гээд ажлаа эрвийх дэрвийхээрээ гүйцэтгэж буй байгууллага хамт олон цөөнгүй л байсан. Тэднийгээ Ш.Ёндонноров даргатай Сайншанд өртөөнийхөн манлайлав. Өртөөдийн ахмад туршлагатай даргын нэг түүний хариуцсан хамт олон тээврийн төлөвлөгөөт зорилтоо амжилттай давуулан биелүүлж, гологдолгүй ажиллан, хөдөлгөөний аюулгүй байдалтай холбогдож гарсан зөрчлийн тоог эрс бууруулсан амжилтаараа ийнхүү онц дүнтэй гэрчилгээ гардлаа. |
Хариуцсан өртөө зөрлөгийнх нь ажил үйлс ч тэгш байж, боловсон хүчнүүд нь чадваржин, тогтвор сууршил сайжирсан нь энэхүү амжилтын тэнгийн талыг эзлэсэн бололтой.
Харин дараагийн үзлэгээр өртөөний замын хогийн асуудлаа цогцоор нь шийдвэрлэчихсэн байна бизээ.
Нүүрхуудас Дээшээ
|
Сургалтын технологийг шинэчлэгч багш
|
Монгол хэл уран зохиолын багш Д.Оюун.
Тэрээр 1981 онд МУИС-ийн монгол хэл уран зохиолын ангийг төгсөн тус сургуульд 30 дахь жилдээ ажиллаж байна.
Зөвлөх зэрэгтэй, магистр. Д.Оюун сургалтын технологийг шинэчлэх, сургалтыг үр дүнтэй зохион байгуулах, сурагчдын бүтээлч идэвхийг өрнүүлэх, авьяас сонирхлыг нь хөгжүүлэх, сургалтын таатай орчин бүрдүүлэхэд анхаарч ажилладаг.
Ялангуяа сүүлийн жилүүдэд монгол хэлний боловсролын шинэчилсэн агуулгыг хэрэгжүүлж, стандартын шаардлагад нийцсэн хэрэглэгдэхүүн, зөвлөмж, гарын авлага олныг бичсэн.
Тухайлбал Монгол хэлний 11 жилийн сургалттай 6,7,9 ангийн монгол хэл, 6-7 ангийн монгол бичиг, 12 жилийн сургалттай 8,9 ангийн монгол хэлний сурах бичгийн багт ажилласан аж. |
|

|
Үүнээс гадна Уран зохиолын хичээлээр “сурагчдын бүтээл сэтгэхүйг хөгжүүлэх нь”, “Монгол хэлний гарын авлага” , “Зөв бичих дүрмийн хураангуй”... зэрэг 20 шахам номыг бие даан болон хамтран зохиосон байна.
БСШУЯ-ны монгол хэлний хөтөлбөрийн экспертийн багийн гишүүнээр ажиллан 1,2,3,4,7,8 дугаар ангийн хөтөлбөрт дүгнэлт бичжээ. Тэрээр Үндэсний сургагч багшийн хувьд хот хөдөөгийн монгол хэл, бага ангийн 500 гаруй багш нарт монгол хэлний шинэчилсэн агуулгаар сургалт зохион байгуулсан тэргүүний багш юм.
Нүүр хуудас Дээшээ |
|
|