Аргын тооллын: 31, Билгийн тооллын: 22.
Гурван хөх мэнгэтэй харагчин үхэр өдөр
Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам боох зэрэг үйлнээ сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
Аргын тооллын: 1, Билгийн тооллын: 23
Нэг улаан мэнгэтэй хөх хулгана өдөр
Үс засуулбал: Жаргал ирнэ
Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, нялхсын сэвлэг үргээх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангараг цуцлах зэрэг үйлнээ сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулах зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
Аргын тооллын: 2, Билгийн тооллын: 24.
Нэг цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзах зэрэг үйлнээ сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
Аргын тооллын: 3 Билгийн тооллын: 25.
Есөн улаан мэнгэтэй улаан луу өдөр
Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, нялхсын сэвлэг үргээх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйл эхлэх зэрэг үйлнээ сайн. Гүүр тавих, газар шороо ухах зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Аргын тооллын: 4, Билгийн тооллын: 26.
Найман цагаан мэнгэтэй улаагчин могой өдөр
Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг гэсгээх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл, өр барагдуулах, гэр бүрэх зэрэг үйлнээ сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, бэлбэсний газар очих зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
Аргын тооллын: 5, Билгийн тооллын: 27.
Долоон улаан мэнгэтэй шар морь өдөр
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавих зэрэг үйлнээ сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
Нүүр хуудас Дээшээ
|