долоо хоног тутмын сонин
2010.08.24 №35 (3920)
Acrobat Reader 6.0
 

PDF форматтай сонинг уншихын тулд Adobe Acrobat программ

 
 
 
 


 

 


Хаяг:
Улаанбаатар-35
Магсаржавын гудамж-2
Шуудангийн хайрцаг-88
Тємєр замын хэвлэх vйлдвэр

Эрхлэгч
Лхvндэвийн СЭНГЭЭ


 

 
 
Их засварын ажлыг барилгачид сайн хийж байна
 

Намрын намарт цэцэрлэгүүдэд барилгын их засварын ажил өрнөдөг. Түрүү онд хийсэн засварыг энэ онд дахин хийж үргүй зардал гаргаж байна хэмээн шүүмжлүүлэх нь ч бий. Цэцэрлэгүүдийн засварын ажлын явц ямар байгааг сурвалжлахаар төвийн хэсгийн цэцэрлэгүүдийн засварын талаар сурвалжилсан юм.

Шугам замын ажилчдын хүүхдийн “Дэгдээхэй” цэцэрлэгийн гадна талыг засварлаж байна. Цэцэрлэгийн эрхлэгч Д.Отгонбаяр:

- Энэ жил манай цэцэрлэг төсвийн хөрөнгөөр 30 сая төгрөгийн засварын ажил хийж байна. Төсөв бага хуваарилагдсан. Хүүхдүү­дийн ая тухтай байдлыг хангах үүднээс бүх цонхоо вакум цонхоор солилоо. Энд 14 сая төгрөг нэмж зарцуулсан. Нийтдээ 44 сая төгрөгийн их засвар хийгд­лээ. Засвар зургадугаар сарын 05-наас эхэлсэн. Засварын ажлын БҮҮ-ний нэгдсэн ангийн Их засварын хэсгийн Р.Ганхуяг даргатай бригадын барилгачид хийж байна.Засварын явц төлөвлөсөн хугацаандаа явж байгаа ч хангалт удааширч ажил хойш татаж байна. Наймдугаар сарын 05-нд дуу­сах төлөвлөгөөтэй. Гэтэл сантехникийн материал долоо хоног хүлээгдсэн. Материал ирсэн үед барилгачид тун шуурхай ажиллаж байгаа. Ямарч байсан засварын ажил 25-наас өмнө дуусна. Бэлтгэл, ахлах, дунд, бага гэсэн дөрвөн бүлэгт засвар хийгдэж байгаа. Энэ жилийн хувьд, бид засаж, сайжруулахаар төлөвлөсөн бүх л өрөө тасалгаандаа засвар оруулсандаа баяртай байгаа. Гал тогоо, ангиудын хувцасны өрөө, ажилчдын амрах өрөө, дуу хөгжмийн зааланд засвар орлоо. Байрны маань гадна талын оохор дороо хуурч унадаг байсан юм. Өнөө жил гаднах хэсгийг имульсээр будсан нь сэтгэлд хүрлээ. Имульс барагтай бол хуурч унахгүй бат бөх шүү дээ. Түүнээс гадна манай туслах багш нар аяга, тавгаа угаахдаа гал тогооноос хувингаар ус зөөж угаадаг юм. Энэ нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байсан гэсэн үг. Тиймээс ангиудад гурван дамжлагаар аяга, таваг угаах хоёр крант суурилууллаа. Манай ажилчдаас халуун усанд орох боломжгүй гэр хороололд амьдардаг хүмүүс бий. Шугам замаас ирсэн хүүхдүүд ч усанд оролгүй ирэх тохиолдол ч гардаг. Энэ жилийн засвараар шүршүүр тавиулсан болохоор ажил­чид болон хүүхдүүдээ усанд оруулж ая тухтай байх боломжийг бүрдүүлж өглөө. Засварын ажлаа түргэтгэх зорилгоор багш ажилчдаа ч энэ ажилд оролцуулж байгаа. Манай ажилчдаас амралтан дундуураа зарим нь засвар хийж байгаа байдлыг ирж үзээд бүр сэтгэл нь догдолж “энэ жил ямар гоё анги тан­химд орох нь вэ” гэж бөөн баяр болсон. Тэгэхээр ирэх хичээ­лийн жил бид нар их л эрч хүчтэй ажлын өндөр бү­тээлтэй ажиллана гэж бо­дож байна гэлээ. Их зас­варын хэсгийн бригадын дарга Р.Ганхуягтай уулзаж зас­варын ажлын явцыг лав­лахад “Манай бригад 16 хүнтэй ажиллаж байна. Засварын ажилд зарим нэг барилгын материал эхэн үедээ хүлээгдэж саатаж байсан. Одоо бол бэрхшээл гэх зүйл алга. Ажил хэвийн явагдаж байна. Наймдугаар сарын 25-наас өмнө зас­вар дуусна” гэж товчхон хариулсан юм.

Мөөгөнцөртэй “дайтсан” засвар

Цэцэрлэг бүр өөр өөрийн онцлогтой засвар хийж байна. Дөрөвдүгээр цэцэрлэгийн гадна нэг ч хүн харагдахгүйг ажаад засвар хийгээгүй л юм байна гэж бодож явлаа. Харин цэцэрлэгийн дотор орж үзэхэд тэд ханаа нурааж, зарим газар нь будаж байлаа. Засварын ажлын явцын талаар тус цэцэрлэгийн эмч С.Чимгээ:
- Цэцэрлэгийн засварын ажил тавдугаар сарын 30-наас эхэлсэн. Засвар наймдугаар сарын 20-нд бүрэн дуусна гэв. Энэ жилийн хувьд тус цэцэрлэгт их засвар ороогүй. Хэсэгчилсэн засвараар мөөгөнцөртэй “дайтаж” байгаа гэнэ. Доод талын зургаан бүлэг, коридор, гурван туслах өрөөний мөөгөнцрийг арилгах засвар хийж байна. Арваад жилийн өмнөөс байрны хонгилоос чийгтэж, мөөгөнцөртөж эхэлжээ. Түүнээс хойш жил бүр мөөгөнцрөө хусаж засварлаж байсны дүнд мөөгөнцөр багассан гэнэ. Харин энэ жилийн засвар шалны төвшингөөс дээш 80 см ханаа нурааж шавардаж өнгөлгөө хийсэн нь их үр дүнтэй засвар боллоо гэж ярьж байна. “Наран” бүлгийн засварын ажлыг сонирхож үзэхэд засвар хийж дуусах шатандаа орж ханаа будаж байв. Энд барилгачин П.Гантулга, Л.Энхцэцэг, багш М.Нандинцэцэг, Ш.Мөнхцэцэг нар ажиллаж байсан юм. Тус цэцэрлэгийн мөөгөнцөртэй “дайтсан” засварын ажил дуусах шатандаа орж байгаа ажээ. Энэ хичээлийн жилээс эхлэн дөрөвдүгээр цэцэрлэгийнхэн жилийн жилд мөөгөнцөртэй зарладаг “тулаанаа” төгсгөж, мөөгөнцрөөс бүрэн чөлөөлөгдөх бололтой.

Тодорхой хугацааны дараа засварын чанар танигдана

“Ирээдүй” цэцэрлэгийн анги танхимаар ороход энд тэндгүй будаг, шохойны үнэр ханхийж, барилгачид хүн ирж буйг анзаарах ч сөхөөгүй шалмаглан, ажиллаж байлаа. Тус цэцэрлэгийн эрхлэгч Л.Янжмаатай уулзахад тэрээр засварын талаар ийн өгүүлсэн юм
- Манай цэцэрлэгт дээвэр, сантехник, цахилгааны засвар хийж байгаа. Наймдугаар сарын тавны өдрөөс эхлэн “Ариун сүлжээ” компани гүйцэтгэгчээр ажилласан. Дээврээ хэсэгчилэн засварлаж байна. Дээд давхрын зургаан ангийн дотор засвар өнөөдрийн байдлаар 90 хувьтай явна. Дотор засвар ямарч байсан наймдугаар сарын 25-наас өмнө дуусна. Цаг агаарын боломжоос болж дээврийн засварын эцсийн хугацааг есөн сарын дөрвөн гэсэн хуваарь гаргасан. Засварын явц хэвийн явж байна. Чанарын хувьд гайгүй хийгдсэн гэж бодож байгаа. Наймдугаар сар бороо хур ихтэй байснаас дээврийн засвар саатсан тал бий. Дээврийн засварын зүүн тал дууссан. Одоо баруун талыг борооны ус хатангуут хийж эхлэнэ. Засвар хийж байгаатай холбогдуулан наймдугаар сарын 18-наас бид бүх ажилчдаа ажилд нь орууллаа. Ажилчид дотор гадна талын засварын ажилд бас оролцож байна. Засварын ажлыг гайгүй болсон гэж үзэж байгаа. Гэхдээ энэ тодорхой хугацааны дараа л мэдэгдэнэ дээ гэв. “Ариун сүлжээ” компаний менежер Д.Алтангэрэлтэй уулзаж засварын ажлын явцын талаар сонирхох гэтэл бараа татахаар зах руу явжээ. Барилгачдын яриагаар бол засварын явц сайн, чанар ч “өөлөхийн аргагүй сайн л гэцгээж байна. Үнэндээ, засвар хийлгэж буй нь, хийж байгаа нь ч сайн гэсэн үнэлгээ өгч байгааг бодоход ирэх жил дахин дээврээ зузаалах гэж ажил ундрахгүй, бороо уснаас айхааргүй болохнээ гэхээс өөр юу гэхсэн билээ. Цаг хугацаа хэмээх том шалгуур хэн юу хэлж, юу хийснийг батлах буй за.
“Ирээдүй” цэцэрлэгийн орох хаалганы зэргэлдээ хөрш байруудын хог савнаасаа халин асгарч эвгүй үнэр салхи даган үнэртэж байсан. Өдөр бүр хүүхдүүдийн цэцэрлэгтээ ирэх, буцах замд байнга хог хөглөрнө гэдэг мэдээж тэдний эрүүл мэндэд тийм ч сайнгүй. Энэ асуудлыг цэцэрлэгийн эрхлэгч тухайн байрыг хариуцсан хорооны болон СӨХ-ын даргатай ярьж хамтран шийдэж болмоор сон.

Нүүр хуудас Дээшээ

Далай ламаас асуусан 10 асуулт

Дээрхийн гэгээн ХIV Далай лам Данзанжамцтай сүсэгтэн олон уулзах үеэр сэтгүүлчид түүнд 10 асуулт тавих хүсэлт гаргажээ. Далай лам сэтгүүлчдийг ордондоо хүлээн авч, асуултад нь ингэж хариулсан байна.

-Танд ер нь уурлаж хилэгнэсэн удаа бий юу?
- Хүн л юм хойно. Голдуу ярьж байхдаа бухимдлаа илэрхийлдэг. Огт уурлаж, хилэгнэдэггүй бол тархиндаа юмтай хүн болж таарах вий. (Инээв)

-Үзэн ядалтаар дүүрсэн энэ хорвоод та яаж ийм итгэл үнэмшилтэй, өөдрөг байж чаддаг вэ?
-Би аливаа зүйлийг аль болох өргөн өнцгөөр харахыг хичээдэг.

 



Зовлон бэрхшээл, аллага, хүчирхийлэл, хэрүүл, хов жив хаа сайгүй, өдөр бүр л болж байна. Гэхдээ энэ хорвоо тэр чигээрээ тийм болсон гэж бодох нь буруу. Энэ ертөнцийн зургаан тэрбум хүнээс зовлон таригчид зөвхөн гарын алганд л багтах төдий юм шүү дээ.
-Анх Дээрхийн гэгээн Далай Ламаар тодорсноос хойш энэ үүрэг тань таныг хэр өөрчилсөн бэ ?
-Би сайн дураараа Далай Лам болоогүй ээ. Хүссэн хүсээгүй би шашны том сургуульд бусад лам нарын адил буддын гүн ухаанаас судлах шаардлагатай байсан. Надад үүрэг хариуцлага оногдсон юм. Зарим үед хэцүү санагддаг ч илүү ихийг хийх бололцоо заавал байдаг.
-Та Хятадын Засгийн газартай зөвшилцөлд хүрэх боломж бий гэж бодож байна уу?
-Тиймээ. Боломж бий. Гэхдээ өнгөрсөн үйл явдлууд энэ хэрэг амаргүй гэдгийг харуулж байна. Хятадын хатуу бодлого баригчид холч хараагүй, богино бодолтой улс. Дэлхийн улс орнуудын дунд хүчирхийллийг эсэргүүцсэн дуу хоолой улам нэмэгдэж байна. Ялангуяа, оюунлаг хүмүүс үүнийг хамгийн их буруушааж байгаа юм. Энэ бүхэн өөрчлөгдөнө. Энэ бол тодорхой.
-Хүүхдэд уурлаж болохгүй гэдгийг яаж ойлгуулах вэ?
-Хүүхэд аав ээжийгээ үргэлж дуурайдаг. Аливаа зүйлд тайван, хүлээцтэй хандаж, ухаалгаар шийдэж байвал хүүхэд бас тэгж сурна. Орчин үеийн боловсролын тогтолцоо оюуны хөгжилд хэт их анхаарал хандуулдаг. Уг нь хүнлэг сэтгэлтэй болоход нь анхаарвал дээр юм.
-Та Далай Лам биш энгийн хүн болох тухай бодож байсан уу?
-Тиймээ, залуудаа тэгж боддог байсан шүү. Тэр үед би энгийн хүн шиг эрх чөлөөтэй болохсон гэж хүсдэг байлаа. Гэхдээ бусад хүмүүст туслахын тулд энэ үүрэг надад оногдсон гэдгийг би ухаарсан. Одоо бол Далай Лам болсондоо баяртай байна аа. Би бурхан биш. Би бусадтай л адил энгийн хүн.
-Та Түвд орноо санадаг уу?
-Саналгүй яахав. Түвдийн соёл маш эртнийх төдийгүй бас орчин үеийнх. Энэ соёл бол энэрэл нигүүлсэл, энх тайван юм шүү дээ. Бас уур амьсгал нь давтагдашгүй өөр. Энэтхэгт борооны улиралд маш их бороо ордог юм. Тэр үед л би нутгаа илүүтэй санадаг даа.
-Шашны нэр барьж аллага, хүчирхийлэл үйлдэж буй хүмүүст та юу хэлэх вэ?
-Тэдний сонирхлын цаана итгэл үнэмшил биш, ердөө эрх мэдэл, заримдаа мөнгө нуугддаг. Тэд хүмүүсийн итгэл үнэмшлийг хортойгоор ашигладаг юм. Бид үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Хүчирхийлэл, аллага шашнаас үүдэлтэй юм биш.
-Та энгийн хувцас өмсч байсан удаа бий юу?
- 1959 онд би Түвдээс дүрвэхдээ өмд өмсч, энгийн хүн шиг хувцасласан удаа бий.
-Та амьдралдаа сэтгэл хангалуун байдаг уу?
-Хүний амьдралд амжилт уналт аль аль нь байдаг шүү дээ.

Нүүр хуудас Дээшээ

 
 
 
 
 
 
Энэ дугаарыг PDF хэлбэрээр нь татаж авах уу.