долоо хоног тутмын сонин
2010.08.24 №35 (3920)
Acrobat Reader 6.0
 

PDF форматтай сонинг уншихын тулд Adobe Acrobat программ

 
 
 
 


 

 


Хаяг:
Улаанбаатар-35
Магсаржавын гудамж-2
Шуудангийн хайрцаг-88
Тємєр замын хэвлэх vйлдвэр

Эрхлэгч
Лхvндэвийн СЭНГЭЭ


 

 
 
"ГАНЗАМ" СОНИНЫ ХЭВЛЭХ ҮЙЛДВЭР
 

ЗХУ-ын (хуучин нэрээр) Монгол улсад суугаа элчин сайдын яамнаас консулд байрлах өөрийн хэвлэх vйлдвэрийг 1954 оны зургадугаар сарын 16-нд Улаанбаатар төмөр замд бэлэглэснээр тус vйлдэрийн шинэхэн тvvх эхэлсэн гэж vздэг. «Ган зам» сонины Хэвлэх vйлдвэр одоо байрлаж буй энэ байшинд 1974 оноос өмнө Төмөр замын Хэрэг эрхлэх газар (анхны удирдах газар), дараа нь Тээвэр холбооны яам, нийслэлийн Октябрын районы гvйцэтгэх захиргааны байрлаж байсан тvvхт газрын нэг юм.

Тус Хэвлэх vйлдвэр нь зах зээлийн vед тугалгаар өрж хэвлэдэг өндөр хэвлэлийг бvрмөсөн халж, орчин vеийн автомат машин тоног төхөөрөмж компьютер бvхий офсет, өнгөт хэвлэлийн арга технологид бvрэн шилжин төмөр замын болон бусад салбар байгууллага, иргэдийн хэвлэлийн бvтээгдэхvvнийг захиалгаар vйлдвэрлэж байна.Yvнд:
- ном товхимол
- хvснэгт маягт
- албан бичгийн нvvр
- төрөл бvрийн дэвтэр
- урилга мэндчилгээ
- өргөмжлөл диплом
- нэрийн хуудас, танилцуулга зэрэг хэвлэлийн бvтээгдэхvvнийг захиалагчдын хvссэн загвар хэмжээ, материалаар шуурхай хийж өгнө. Мөн бичгийн ноорог, тэмдэглэл хийх, эмийн жор бичих, бусад хэрэгцээнд ашиглах цаасыг хvссэн хэмжээгээр огтлож, боож өгнө.
Монголын төмөр замчдын хэвлэл «Ган зам» сониныг долоо хоногт дөрвөн нvvрээр, улиралд 5200-5900 хувиар тус vйлдвэрт хэвлэгдэж, Төмөр замын дагуу 7-8 аймгийн уншигчдад хvрч, интернетээр дэлхий нийтэд хvртээл болж байна. 1958 оны нэгдvгээр сарын 1-нээс «Найрамдлын зам» нэрээр анх гарч энэ сонинд төмөр замчдын ажил амьдрал, тээвэр vйлчилгээ, vнэ тариф, галт тэрэгний хувиараас гадна шинжлэх ухаан, техник, хууль эрх, ёс зvй, урлаг соёл, спорт зэрэг бvх салбарын тухай мэдээлэл, танин мэдэхvйн сонирхолтой зvйл нийтлэгдэж байна. Мөн сар бvр Хяналтын албаны «Өргөс», МТЗ-дын YЭ-ийн холбооны «YЭ-Таны төлөө» хавсралт vнэгvй дагалдана.
Иймд «Ган зам» сонинг төв орон нутаг «Монгол шуудан» компанийн бvх салбар болон төмөр замын тусгай шууданд (инкасатор)-аар шууд захиалан авч болно. Манай сонин Монголын хамгийн хямд. Жил бvр есөн азтай уншигч шалгаруулан vрамшуулдаг сонин.

Нүүр хуудас

 
 
 
 
 
 
Энэ дугаарыг PDF хэлбэрээр нь татаж авах уу.