A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /usr/local/www/apache24/data/eng/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

Railcom © 2013
УБТЗ-ЫН БИЗНЕС ҮЙЛЧИЛГЭЭНИЙ РЭЙЛКОМ ТӨВИЙН ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ ЖУРАМ
Нийтэлсэн: 10 жил өмнө

УБТЗ-ЫН БИЗНЕС ҮЙЛЧИЛГЭЭНИЙ РЭЙЛКОМ ТӨВИЙН ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл.


• Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын хууль тогтоомж, байгууллагын дотоод журам, үйлчилгээний ажлын зарчим, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж, ажлын байранд ажил хэрэгч байдлыг бүрдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулахад оршино.
• Хэрэглэгчдэд үйлчилгээ хэрхэн үзүүлэх, хэлтэс хоорондын ажил үүргийн хуваарийг зохицуулах, уялдаа холбоотой ажиллахад чиглэгдэнэ . 

 

Хоёр.Интернэтийн үйлчилгээний байгууллагын харилцагчтай

 

 

1. Байгууллага аж ахуйн нэгжид зориулан тасралтгүй, хамгийн найдвартай сүлжээ бүхий өндөр хурдны интернэт үйлчилгээ үзүүлнэ.
2. Хэрэглэгч талаас үйлчилгээ авахыг хүссэн албан бичгийг интернэт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хамт (зөвхөн ISP-үүд) ирүүлнэ.
3. Албан бичгийг РКб/х хүлээн авч РК-д танилцуулж цохолт хийлгэн, хариуцсан менежерт илгээнэ.
4. РКми ажил үүргийн хуваарийн дагуу РКис, РКи нараас үйлчилгээ өгөхөд шаардлагатай тоног төхөөрөмж, холболтын интерфейс бүхий техникийн нөхцөлийг гаргуулан авна.
5. Техникийн нөхцөл гарсны дараа РКми үнийн саналыг батлагдсан тарифын дагуу боловсруулж РКМ болон РК-аар хянуулна.
6. РКми хүсэлт хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор техникийн нөхцөл болон үнийн саналыг албан бичгээр хариу илгээнэ. 
7. Хэрэглэгч үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн хариу ирүүлсэний дараа РКми гэрээний төслийг илгээж хоёр тал гэрээний нөхцөл заалтуудыг харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулна.
8. Интернэтийн үйлчилгээний гэрээний нэг хувийг РКФ-д нөгөө хувийг хэрэглэгчид өгч, хуулбарыг маркетингийн хэлтэст үлдээнэ.Үйлчилгээний гэрээ батлагдсаны дараа РКси-д гэрээний хуулбарыг и-мэйлээр илгээж, РКси ажлын 2 хоногт багтаан тухайн хэрэглэгчийг үйлчилгээнд холбоно. Холболтын ажлыг дуусгаж, үйлчилгээг эхлүүлсэн тухай актыг үйлдэх ба хоёр талын инженер техникийн ажилтнууд гарын үсэг зурж баталгаажуулна. Энэ нь төлбөр тооцоо хийх үндэслэл болно. 
9. Үйлчилгээний доголдол сүлжээний гэмтэл гарсан тохиолдолд РКис, РКи нар гэмтлийн шалтгааныг тодруулан үйлчилгээг хэвийн болгох арга хэмжээг яаралтай авна.
10. Хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас гарсан гэмтэл, түүний буруу шийдвэрээс гарч болох сөрөг үр дагаврын хариуцлагыг байгууллага хүлээхгүй ба гэмтлийн шалтгааныг тодруулсан акт үйлдэх бөгөөд түүнийг үндэслэн харилцагч холбогдох зардал төлбөрийг барагдуулна.
11. Үйлчилгээний гэрээний хөтлөлт, түүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг бусдад задруулахгүй бөгөөд нууцлалыг бүрэн хариуцна.

 

Гурав. Олон улсын ярианы 005 гарцын харилцагчтай


1. Бүх төрлийн үүрэн болон суурин телефон утаснаас дэлхийн аль ч улс руу хамгийн чанартай , ярианы сааталгүй холбогдох ОУЯ-ны 005 гарцын үйлчилгээ үзүүлнэ. 
2. Гар болон суурин утаснаас дараах байдлаар холбогдох зааварчилгааг өгнө:
• Гар утас руу залгах бол 005+улсын код+утасны дугаар
• Суурин утас руу залгах бол 005+улсын код+хотын код+утасны дугаар
3. Хэрвээ хэрэглэгчийн дуудсан дуудлага нь саатал, доголдолтой холбогдож байна гэсэн гомдол гарвал тухайн хэрэглэгчийн дуудсан дугаар болон эргэж холбогдох дугаарыг нь авч дуудлага хийж гарцыг сольж шалгаж үзнэ.
4. Шалгаж үзээд дахин гарц нь гарахгүй байгаа тохиолдолд АТС-ын ШЧис, ШЧи, РКМ, РКми нарт мэдэгдэж хэвийн болгоно.
5. Төмөр замын холбооны суурин утастай хэрэглэгчид харьяа холбооны анги дээр очиж үнэгүй олон улсын ярианы эрхээ нээлгэнэ.
6. Үүрэн болон суурин утастай хэрэглэгчид тус тусын холбогдох операторуудаар олон улсын ярианы үйлчилгээг нээлгэнэ.

 

Дөрөв. Суваг түрээсийн үйлчилгээний харилцагчтай


1. УБТЗ-ын шилэн кабелийн сүлжээг ашиглан 24 цагийн турш тасралтгүй суваг түрээсийн үйлчилгээ үзүүлнэ.
2. Хэрэглэгч талаас үйлчилгээ авахыг хүссэн хүсэлт албан бичгийн хамт ирүүлнэ.
3. Албан бичгийг РКб/х хүлээн авч РК-д танилцуулж цохолт хийлгэн, хариуцсан менежерт илгээнэ.
4. РКми ажил үүргийн хуваарийн дагуу РКис, РКи нараас үйлчилгээ өгөхөд шаардлагатай тоног төхөөрөмж, холболтын интерфейс бүхий техникийн нөхцөлийг гаргуулан авна.
5. Техникийн нөхцөл гарсны дараа РКми үнийн саналыг батлагдсан тарифын дагуу боловсруулж, РКМ болон РК-аар хянуулна.
6. Үйлчилгээ авах техникийн нөхцөл болон үнийн саналыг судалж үзээд хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор албан бичгээр хариу илгээнэ.
7. Хэрэглэгч үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн хариу ирүүлбэл РКми гэрээний төслийг илгээж хоёр тал гэрээний нөхцөл заалтуудыг харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулна.
8. Үйлчилгээний гэрээ батлагдсаны дараа РКси-д гэрээ хийгдсэн тухай мэдээлэл, үйлчилгээний эрх нээх мэдээлэлийн хуулбарыг имэйлээр илгээж, РКси ажлын 2 хоногт багтаан тухайн хэрэглэгчийг үйлчилгээнд холбоно. Холболтын ажлыг дуусгаж, үйлчилгээг эхлүүлсэн тухай актыг үйлдэх ба хоёр талын инженер техникийн ажилтнууд гарын үсэг зурж баталгаажуулна. Энэ нь төлбөр тооцоо хийх үндэслэл болно. 
9. Суваг түрээсийн үйлчилгээний гэрээний эх хувийг РКФ-д өгч, хуулбарыг маркетингийн хэлтэст үлдээнэ.

 

Тав.Санхүүгийн төлбөр нэхэмжлэх тухай


1. Үйлчилгээний сарын төлбөрийг тооцооны сараар авах ба энэ хугацаа нь хуанлийн сартай тэнцүү байна.
2. Санхүүгийн хэлтэсээс тухайн хэрэглэгчийн сарын үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэхийг тухайн сарын 10-ны өдрийн дотор факс болон и-мейлээр илгээнэ. Нэхэмжилсэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд ажлын 3 хоногийн дотор сануулга өгөх ба үүний дараа ажлын 5 хоногийн дотор төлбөр хийгдээгүй бол хэрэглэгчийн үйлчилгээг зогсоох эрхтэй.
3. Сүлжээнд гэмтэл гарвал гэмтлийн нийт хугацааг техникийн дүгнэлтийн үндсэн дээр акт үйлдэн тогтоож, үйлчилгээ тасалдсан хугацааны төлбөрийг дараа сарын төлбөрөөс хасаж тооцно. Гэмтлийн актанд тухайн саатал гарсан шалтгаан, авсан арга хэмжээ, үргэлжилсэн нийт хугацаа болон түрээсийн төлбөрөөс хасч тооцох хугацаа гэмтэлийн мөрөөр цаашид авах шаардлагатай техникийн арга хэмжээ зэргийг тодорхойлсон байна.
4. Үйлчилгээг авсан тохиолдолд гурав дахь талын нөлөөллөөр үйлчилгээ тасарсан (шилэн кабель тасрах гэх мэт) тохиолдолд төлбөр тооцоог сувгийн үйлчилгээ тасалдсан хэсэгт ноогдох тарифыг 2 талын инженер техникийн ажилтнуудын гаргаж баталгаажуулсан актыг үндэслэн санхүү тасагт өгч сарын төлбөрөөс хасаж тооцно.

 

Зургаа.Харилцагчдаа сэтгэл хангалуун байлгах


1. Харилцагч нартай харилцааны өндөр соёлтой харьцах ёстой.
2. Хэрэглэгчтэй нүүр тулан ярилцахдаа “Сайн байна уу, танд юугаар туслах вэ?” гэж мэндчилэн, өөрийн нэр, албан тушаалаа танилцуулан яриагаа эхлүүлнэ.
3. Хэрэглэгчтэй утсаар харилцахдаа “Рэйлком таныг сонсож байна, танд юугаар туслах вэ?” гэж өөрийгөө танилцуулан яриагаа эхлүүлнэ.
4. Эелдэг, оновчтой, зөв үг хэллэг хэрэглэж хэрэглэгчийн өөдөөс нь харж, хүндэтгэлтэй хандан сонсогдохоор ярьж, харилцана.
5. Ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас алдаа гарсан тохиолдолд буруугаа хүлээн уучлал эрж, түүнийгээ засах талаар шаардлагатай арга хэмжээ авна.
6. Анх удаа үйлчлүүлж байгаа хүнтэй бусдаас илүү үйлчилгээний тухай тодорхой дэлгэрэнгүй хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.
7. Санал, гомдол, хүсэлт гаргасан хэрэглэгчийн нэр, холбоо барих утас бүрэн гүйцэд асууж, он, сар, өдөр, цагийг нь тэмдэглэж бүртгэл хөтөлнө.
8. Үг яриаг нь анхааралтай таслалгүй хүлээцтэй сонсоно.
9. Асуудлыг өөрийн эрх, үүргийн хүрээнд бүрэн шийдвэрлэж өгөх ба шийдвэрлэх боломжгүй асуудлыг холбогдох алба, хэлтэс, ажилтанд хандаж шийдүүлэхийг тайлбарлаж ойлгуулна.
10. Хугацаа, материал, хүн хүч шаардагдах асуудлаар хандсан тохиолдолд шийдвэрлэх хугацааг хэлнэ. Мөн санал хүсэлт, гэмтэл саатал, гомдолд асуудал хэрхэн шийдэгдэж байгаа талаар эргэж хариу өгнө.
11. Харилцааны төгсгөлд “үйлчлүүлсэнд баярлалаа” гэж яриагаа эелдгээр дуусгана. Хэрэглэгчийн зүгээс тааламжгүй харьцсан ямар ч тохиолдолд эелдэг тайван байж, сэтгэл хөдлөлөөр ширүүн хандахгүй.
12. Багаар ажиллаж, санхүү, маркетинг, ээлжийн инженер, ИТА нар уялдаа холбоотой ажиллана.

 

Долоо.Ажилтан, албан хаагчийн хувцаслалт, гадаад төрх


1. Төвийн ажилтнууд нь ажлын байр, үйлчилгээний орчинд ажлын болон дүрэмт хувцсыг холбогдох дүрэмд зааснаар хэрэглэнэ.
2. Ажилтан, ИТА нар “Би байгууллагын нүүр царай” гэдгийг байнга санаж гадаад төрхөөрөө цэвэрч, соёлтой, ажил хэрэгч, үйлчлүүлэгчид таатай сэтгэгдэл төрүүлэхээр байна.

 

Найм.Бусад заалт

1. Интернэтэд тасалдал, төлбөр тооцоо, хэрэглэгчийн мэдээлэл, гомдол, хүргэлт зэрэгтэй холбоотой өдөр тутмын асуудлыг ээлжийн инженер болон маркетингийн менежер шийдвэрлэх эрхтэй бөгөөд бодлогын чанартай өөрчлөлт, ноцтой зөрчил зэрэг асуудлыг захиргааны хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
2. Харилцагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэг асуудал эсвэл тодруулга гаргавал РКи, РКми хэрэглэгчийн утас эсвэл и-мэйл рүү холбогдож лавлагаа хийж болно.
3. Хэрэглэгчийн санал хүсэлт, асуулт, лавлагааг www.railcom.mn болон 252525, 242852 утсаар авна.