ОХУ-ын Транстелеком компани, БНХАУ-ын ЧайнаЮником корпораци болон Улаанбаатар Тємєр Замын 3 талт тvншлэлийн хамтын ажиллагааны vр дvнд Ази Европ тивийг холбосон хамгийн дєт эх газрын шилэн кабелийн ERMC сvлжээг байгуулж сvлжээний нээлтийн ажиллагааг 2004 оны 4-р сард Улаанбаатар хотноо Транстелеком, ЧайнаЮником, УБТЗ хамтран зохион байгуулав.
Ази Европ тивийг холбосон ERMC сvлжээний давуу тал:
Лондон-ХонГонг чиглэлд хамгийн бага дохиоллын саатлын 125мс хугацаатай мэдээллийг дамжуулна.
ОХУ-ын Транстелеком, БНХАУ-ын ЧайнаЮником зэрэг олон улсын харилцагч компаниудтай олон улсын суваг тvрээс, Интернетийн vйлчилгээ, IDD005 гарцын улс хоорондын уламжлалт ярианы vйлчилгээ, интернет телефоны олон улсын ярианы vйлчилгээгээр хамтран ажиллаж байна.

УБТЗ-ын Бизнес vйлчилгээний Рэйлком тєв нь дотоодын хэрэгцээнд тоон суваг тvрээслvvлэх vйлчилгээ vзvvлэхээс гадна Транстелеком компани, ЧайнаЮником корпорацитай байгуулсан гэрээний дагуу ОХУ-ын хотууд, баруун Европын Лондон, Хельсинки, Стокгольм, Франкфурт, БНХАУ-ын хотууд, Хонг Гонк хvртэл Е1, Е3, STM1 хурдаар тоон суваг тvрээслvvлэх vйлчилгээг vзvvлж байна.
УБТЗ-ын Рэйлком тєв нь Интернетийн бєєний vйлчилгээ болон суваг тvрээсийн vйлчилгээ, улс хоорондын ярианы vйлчилгээгээр дотоодын мэдээлэл холбооны оператор Мобиком ХХК, Скайтел ХХК, МЦХ ХК, Скай Си энд Си ХХК, Мэйжикнэт ХХК, Миком ХХК, Болдсофт ХХК, Улснэт, Юнител ХХК, МСS, Жи-Мобайл ХХК, ИНЕГ зэрэг компаниудтай хамтран ажиллаж байна.


Та бvхнийг УБТЗ-ын Рэйлком тєвтэй хамтран ажиллахыг урьж байна.
|