A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /usr/local/www/apache24/data/eng/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

Railcom © 2013
УРСГАЛ ТҮРЭЭСЛҮҮЛЭХ НӨХЦӨЛ ШААРДЛАГА
Нийтэлсэн: 10 жил өмнө

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

РЭЙЛКОМ ТӨВИЙН ГАДААД ИНТЕРНЭТИЙН УРСГАЛ ТҮРЭЭСЛҮҮЛЭХ НӨХЦӨЛ ШААРДЛАГА

Нэг. Ерөнхий зүйл 

1.1 Энэхүү журам нь интернэт үйлчилгээ үзүүлэгч компаниудын ашиглаж байгаа интернэт үйлчилгээний аливаа гомдол, санал, гэмтэл саатлын үед авах арга хэмжээг оновчтой тодорхойлох, шийдвэрлэх, үйлчилгээний үйл ажиллагааны тогтвортой ажиллагааг хангахад чиглэгдэнэ.
1.2 Интернэтийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхэд холбогдох энэхүү нөхцөл шаардлага нь үл ялгаварласан, ойлгомжтой, тодорхой байх гэсэн шалгууруудыг хангана. 



Хоёр. Үйлчилгээний чанарыг хэмжих арга хэрэгслүүд


2.1 Хэрэглэгч авч буй үйлчилгээний хурдыг шалгахдаа www.speed.mn вэб сайтыг ашиглах (гарцан дээрээ дангаар нь компьютер залган firewall болон вирусны программыг бүгдийг хааж шалгана).
2.2 Шаардлагатай тохиолдолд хэрэглэгчийн тухайн сард гарсан урсгалын ачааллыг траффик хэмжих программаар гарсан ачааллын хамт төлбөрийн нэхэмжлэхийн хамт илгээж болно.



Гурав. Үйлчилгээний чанарын доголдолыг шийдвэрлэх арга зам


3.1 Үйлчилгээний чанарын талаар хүсэлт гаргасан хэрэглэгчдэд гаргасан хүсэлтийн дагуу шаардлагатай техникийн хэмжилт, туршилтыг хийж өгнө.
3.2 Хэрэглэгч талаас үйлчилгээг хүлээн авахаас өмнө захиалгыг дуусгавар болгох хүсэлт гаргасан тохиолдолд анхны холболтын хураамжийг буцаан олгохгүй.
3.3 Гэрээний хугацаа дуусахаас өмнө үйлчилгээний гэрээг цуцлах тохиолдолд цуцлах тухай хүсэлтийг албан бичгээр ирүүлэх ба албан бичиг ирсэн өдрөөс хойш үйлчилгээг 1 (нэг) сарын дараа зогсооно.
3.4 Аль нэг тал үйлчилгээний гэрээг дуусгавар болгон цуцлах тухай хүсэлт гаргах тохиолдолд 1 (нэг) сараас доошгүй хугацааны дараа өмнө албан бичгээр мэдэгдэнэ.
3.5 Тухайн сард гарсан гэмтэл, саатлын нийт хугацааг техникийн дүгнэлтийн үндсэн дээр акт үйлдэн тогтоож, үйлчилгээ тасалдсан хугацааны төлбөрийг ирэх сарын төлбөрөөс хасч тооцно. Гэмтлийн актанд тухайн саатал шалтгаан, авсан арга хэмжээ, үргэлжилсэн нийт хугацаа болон үйлчилгээний төлбөрөөс хасч тооцох хугацаа зэргийг тодорхой зааж өгнө.



Дөрөв. Гэмтэл саатал гарсан үед засварлаж үйлчилгээг хэвийн болгох, хугацаа


4.1 Үндсэн сүлжээний дагуу шилэн кабель тасрах, сүлжээний тоног төхөөрөмжийн гэмтэл гарах, тэжээл доголдох зэргээр түрээслүүлж байгаа урсгал багцаараа тасарсан гэмтлийг сүлжээний удирдлагын төв (NOC)-ийн ээлжийн инженер оновчтой технологийн удирдлагаар хангаж (зохих шатны удирдлагуудад мэдэгдэх) ажиллана.
4.2 Сүлжээний гэмтлийн төвийн хяналтын системд сүлжээний элементүүдээс өгөгдсөн гэмтлийн дохиололд анализ хийн шуурхай шалгаж нөөцөд шилжүүлэх, тойруу холбох зэрэг технологийн үйл ажиллагааг 15 минутанд багтаан гүйцэтгэж гэмтлийг илрүүлэх ба 30 минутанд багтаан сүлжээг сэргээнэ.
4.3 Сүлжээний гэмтэл саатал 30 минутаас дээш хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд ахлах инженер, сүлжээний инженерүүдийг татан оролцуулна.
4.4. Гэмтлийг арилгаж сүлжээг сэргээсний дараа NOC-ийн ээлжийн инженер гэмтлийн шалтгаан шинж, үргэлжилсэн хугацаа, саатсан урсгал, сувгийн тоог хэрэглэгч болон түрээслэгч байгууллагуудын ИТА нартай нарийн тохирч техникийн дүгнэлтэн дээр үндэслэн акт үйлдэж хоёр талаар баталгаажуулж, тус тусын анхан шатны бүртгэлд бүртгэнэ.



ГЭМТЛИЙН АКТ №


1. Гэмтсэн урсгалын нэр
2. Саатсан урсгалын чиглэл, аймаг сумын нэр
3. Гэмтэл гарсан хугацаа (он сар өдөр, эхэлсэн, дууссан, үргэлжилсэн)
4. Гэмтэл гаргахад хүргэсэн хүчин зүйлүүд
5. Гэмтлийг шалгаж хэмжиж тохируулсан тухай
6. Гэмтлийн шалтгаан тогтоосон тодорхойлолт (техникийн, хүний буруутай, бусад г.м.)
7. Гэмтлийг хамтран шалгасан ИТА-ын
а. Акт тогтоосон хүмүүсийн нэр гарын үсэг
в. Актыг зөвшөөрсөн хүний нэр гарын үсэг



Тав. Үйлчилгээнд холбогдоход тавигдах шаардлага


5.1 Хэрэглэгч нь үйлчилгээг хүлээн авахад шаардагдах өөрийн талын техникийн нөхцөл (тоног төхөөрөмж, холболтын интерфэйс г.м.)
5.2 Захиалагч нь тухайн үйлчилгээтэй холбогдох шаардлагатай тусгай зөвшөөрлийн эзэмшигч байх ба олон нийтэд үзүүлж буй үйлчилгээний талаар үүсэх асуудлыг ХХЗХ-ны өмнө дангаар хариуцна.
5.3 Үйлчилгээг нийтээр хүлээн зөвшөөрсөн хэв хэмжээнд, интернэтийн нийтлэг стандартын дагуу хуулийн хүрээнд ашиглана. Буруу хэрэглээнээс үүдэн гарах хариуцлагыг захиалагч бүрэн хүлээнэ.
5.4 Захиалагч нь өөрийн компьютерийн дотоод сүлжээ, сервер компьютер болон сүлжээний нууцлал, хамгааллын асуудлаа бие даан хариуцна.



Зургаа. Гэрээ хийх процедур


6.1 Үйлчилгээнд холбогдохыг хүссэн албан бичиг, мэйл (цахим захидлаар байж болно)-ийг тусгай зөвшөөрлийн хамт (интернэт үйлчилгээ эрхлэгч байгууллагууд) Рэйлком төвд ирүүлнэ.
6.2 Албан бичгийн дагуу холбогдох ИТА техникийн нөхцөл гаргаж, маркетингийн хэлтсээс үнийн саналыг боловсруулан ажлын 3 хоногийн дотор албан бичгийн хамт хариу илгээнэ.
6.3 Үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үйлчилгээний гэрээний төслийг харилцан тохиролцож, ажлын 3 хоногт хоёр талаар гарын үсэг зурж баталгаажуулна.
6.4 Гэрээ байгуулагдсан өдрөөс ажлын 3 хоногийн дотор холболтын ажил хийгдэж үйлчилгээг үзүүлнэ.



Долоо. Үйлчилгээний үнэ тариф


7.1 Гэрээний төслийн үйлчилгээний үнэ тарифын хэсэгт нэгж үнэ, тариф, сарын нийт төлбөр зэргийг нарийн тодорхой тусгаж өгнө.



Найм. Маргаан шийдвэрлэх арга зам


8.1 Үйлчилгээний гэрээнд заагдаагүй аливаа асуудлыг Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжоор зохицуулна.
8.2 Гэрээтэй холбогдон үүсч болох аливаа маргаан, санал зөрөлдөөнийг талууд хэлэлцээний журмаар шийдвэрлэх ба боломжгүй болсон тохиолдолд хуулийн байгууллагад хандана.
8.3 Гэрээг хэрэгжүүлэх явцад байгалийн гамшиг, дайн, хориг арга хэмжээ буюу түүнтэй адилтгах давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлээс хамаарсан гэмтэл, саатлын хариуцлагыг нийлүүлэгч хариуцахгүй.