WebFilter Pro
Нийтэлсэн: 11 жил өмнө

WebFilter Pro (Google Chrome/Mozilla Firefox Add-on)

Cloudacl WebFilter нь вэб хуудсуудад хяналт тавьж таныг аюулгүй интернэтээр аялуулах вэб шүүлтүүрийн програм юм.

Add-on буюу extension нь хөтчид(IE,Firefox,Chrome.. гэх мэт) өөрт нь нэмэлт үйлдлүүд нэмэх юм. Тэгэхлээр WebFilter Pro програм нь таны интернет хөтөч дээр ажиллана гэсэн үг. Ингэснээр хэрэглэхэд хялбар болж байгаа юм.

WebFilter Pro вэб шүүлтүүрийн боломжууд:

·        Нууц үгээр хамгаалагдсан.

·        Хайлтын шүүх онцлог.

Cloudacl Webfilter дараах байдлаар ашиглаж болно:

·        Насанд хүрэгчдийн вэб сайтын эсрэг.

·        Марихуан мансууруулах бодисын вэб сайтын эсрэг.

·        Нийтлэг онлайн тоглоомын вэб сайтын эсрэг.

·        Хүчирхийлэл, мөрийтэй тоглоом ба буу зэвсэгийн вэб сайтын эсрэг.

·        Facebook, twitter гэх мэт олон нийтийн сүлжээний алдартай вэб сайтын эсрэг.

·        Тагнуулын болон вирустэй вэб сайтын эсрэг.

·        Firewall оор илрээгүй proxy тодорхой биш вэб сайтын эсрэг.

·        Имэйлээр спам явуулдаг вэб сайтын эсрэг.

Вэб хуудсуудыг хаахад дараах есөн төрлийн аюулгүй байдлын сонголттой:

1.     Тагнуул, вирус, fishing болон хуурамч вэб сайтууд.

2.     Насанд хүрэгчдийн агууламж бүхий вэб сайтууд.

3.     Мансууруулах бодистой холбоотой вэб сайтууд.

4.     Онлайн агуулах, peer to peer гэх мэт зурвасын өргөн их шаардсан вэб сайтууд.

5.     Мөрийтэй тоглоом, найдваргүй мөн буу зэвсэгийн вэб сайтууд.

6.     Онлайн тоглоомын сайтууд.

7.     Итгэмжлэгдсэн сервер ашигласан онлайн вэб сайтууд.

8.     Спам илгээхэд зориулагдсан вэб сайтууд.

9.     Олон нийтийн сүлжээ, болзоо болон хэвлэл мэдээллийн урсгалын вэб сайтууд.

Хэрэглэгчийн гарын авлага