K9 вэб шүүлтүүрийн програм
Нийтэлсэн: 11 жил өмнө

K9 вэб хамгаалалтын програм нь таны интернэтийн хэрэглээ болон хэрэглэгчийн хүсэлтээр интернэтийн вэб хуудсуудыг хязгаарлах зориулалттай програм юм. K9 нь вэб хөтчид суурилсан програм юм. Өөрөөр хэлбэл програм нь таны  вэб хөтөчөөр(IE, Firefox, Chrome.. гэх мэт) дамжин ажиллана гэсэн үг. Энэхүү програм нь таны компьютерийн localhost:2372 дугаар портон дээр ажиллана. Хэрэглэхэд хялбар найдвартай ажиллагаатай.

BlueCoat Systems компаниас гаргасан K9 веб шүүлтүүрийг ашигласнаар та гэрийнхээ компьютерийн интернэт орчинг бүрэн хянах боломжтой болох юм. Уг програм хангамж нь дараах боломжуудыг өөртөө агуулдаг.

 

K9 Веб Шүүлтүүрийн Боломжууд :

·         Веб сайтуудыг насанд хүрэгчдийн, бооцоот тоглоомын,  тагнуулын програм хангамжийн,  чаатын холбогдолтой гэх мэт 70 орчим ангилалд хувааж хандалтыг хязгаарлах

·         Google, Yahoo, Ask гэх мэтийн түгээмэл хайлтын системүүдэд аюулгүй хайлт боломжийг нэмэх

·         Тодорхойлсон веб сайтууд руу хандах цагийн хязгаарлалт тавьж өгөх

·         Өөрөө веб сайтуудын жагсаалт үүсгэж, тэдгээр рүү хандах, хаах эрхийг тавих

·         Веб хуудас руу хандах хандалтыг нууц үгээр түгжих

·         Веб орчны үйл ажиллагааг хянах, тайлан үзэх

·         Шинээр бий болсон хортой цахим хуудсуудыг автоматаар ангилж оруулах

·         Windows болон Mac үйлдлийн системүүд дээр суулгах боломжтой.

 Хэрэглэгчийн гарын авлага